Үйлс 7:9-16
Үйлс 7:9-16 АБ2013
Тэдгээр өвөг дээдэс, Иосефт атаархан түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байж, түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив. Египет болон Канаан даяар өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, эцэг өвгөдөд маань хоол хүнс олдохоо больжээ. Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, эцэг өвгөдийг маань тийш нь анх удаа явуулсан. Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа танигдсанаар Иосефын уг гарал Фараонд мэдэгдсэн. Иосеф үг илгээж, эцэг Иаковаа, бүх төрөл төрөгсөд далан таван хүнээ дуудуулжээ. Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ. Тэндээс тэднийг Шехемд аваачив. Шехемд Хаморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тэднийг тавьжээ.