ҮЙЛС 7:9-16

ҮЙЛС 7:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өвөг дээдэс нь Иосефт атаархах болж, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа. Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ. Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав. Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов. Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ. Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна. Тэндээс тэднийг Сухем уруу аваачиж, Сухемд Емморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тавьжээ.

Хуваалцах
ҮЙЛС 7 унших

ҮЙЛС 7:9-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэдгээр өвөг дээдэс, Иосефт атаархан түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байж, түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив. Египет болон Канаан даяар өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, эцэг өвгөдөд маань хоол хүнс олдохоо больжээ. Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, эцэг өвгөдийг маань тийш нь анх удаа явуулсан. Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа танигдсанаар Иосефын уг гарал Фараонд мэдэгдсэн. Иосеф үг илгээж, эцэг Иаковаа, бүх төрөл төрөгсөд далан таван хүнээ дуудуулжээ. Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ. Тэндээс тэднийг Шехемд аваачив. Шехемд Хаморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тэднийг тавьжээ.

Хуваалцах
ҮЙЛС 7 унших