Үйлс 3

3
Суунги гуйлгачинг эдгээв
1Петр, Иохан нар залбирал болдог есдүгээр цагт сүм уруу явж байв. 2Төрөлхийн суунги нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ. 3Петр, Иохан нарыг сүмд очиход тэр тэднээс гуйлга гуйв. 4Петр, Иоханы хамт түүн дээр харцаа тогтоон
—Наашаа хар гэв. 5Тэднийг юм өгөх нь гэж горьдон тэр тэднийг харав. 6Харин Петр түүнд
—Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд
—Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун гэж хэлээд 7баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж, 8үсрэн цэх зогсоод, алхаж эхлэв. Тэр тэдэнтэй сүмд орж, цовхчин, Бурханыг магтав. 9Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүн хараад, 10сүмийн Үзэсгэлэнт дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд тохиолдсон явдалд гайхан алмайрцгаав.
Соломоны танхим дахь Петрийн айлдвар
11Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны хэмээх танхимд цугларчээ. 12Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан
—Израиль эрчүүд ээ! Та нар юунд нь гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч эсвэл сүсэг бишрэлээр түүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ? 13Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.#Гэт 3:6,15 14Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа алуурчныг өгөхийг гуйсан#Мт 27:15–23; Мк 15:6–14; Лк 23:13–23; Иох 19:12–15 15ба үхэгсдээс Бурханы босгосон амийн Эхлүүлэгчийг алсан. Үүний гэрч нь бид юм. 16Есүсийн нэрд итгэснээр Түүний нэр та нарын харж байгаа энэ хүнийг тэнхээтэй болгосон юм. Есүсээр дамжин ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ.
17Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ. 18Өөрийнх нь Христ зовж тарчлах болно гэж бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Бурхан тийнхүү хэрэгжүүлэв. 19Иймээс гэмшицгээ. Гэм нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд 20та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно. 21Бурхан ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Тэрээр тэнгэрт байх учиртай юм. 22Мосе хэлэхдээ “Миний адил#3:22 эсвэл Намайг илгээснийхээ адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Эзэн Бурхан гаргаж ирнэ. Өөрсдөд чинь Түүний хэлэх юм бүрийг та нар сонсогтун.#Дх 18:15,18 23Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хүн бүр ард олноос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм.#Дх 18:19 24Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан. 25Та нар тэдгээр эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр газар дэлхийн бүх овог отог ерөөгдөх болно” гэж Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм.#Эх 22:18, 26:4 26Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.

Одоогоор Сонгогдсон:

Үйлс 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Үйлс 3-д зориулсан видео