Үйлс 18:1-5

Үйлс 18:1-5 АБ2013

Дараа нь тэр Афиныг орхин Коринтод очив. Тэр тэнд Понтоос гаралтай Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив. Мөнөөх эр адилхан ажилтай байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болжээ. Тэд майхан хийдэг байв. Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа. Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж, Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд гэрчилж байлаа.

Video for Үйлс 18:1-5

Үйлс 18:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв