Үйлс 18:1-11
Үйлс 18:1-11 АБ2013
Дараа нь тэр Афиныг орхин Коринтод очив. Тэр тэнд Понтоос гаралтай Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив. Мөнөөх эр адилхан ажилтай байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болжээ. Тэд майхан хийдэг байв. Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа. Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж, Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд гэрчилж байлаа. Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв. Тэр тэндээс явж, синагогийн залгаа гэр нь байдаг, Бурханаас эмээгч Иустын Тит нэртэй нэгний гэрт очив. Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас Коринтынхон үгийг сонсоод олноороо итгэж, баптисм хүртэцгээж байлаа. Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Харин ярь. Бүү дуугүй бай. Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв. Тэр тэдний дунд Бурханы үгийг зааж, жил зургаан сар амьдрав.