2Тимот 4:9-18

2Тимот 4:9-18 АБ2013

Над дээр даруй ирэхийг хичээ. Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэнүүдийг нь авч ир. Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө. Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн шүү. Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхижээ. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосой. Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн бөгөөд би арслангийн амнаас аврагдсан. Эзэн, намайг алив ёрын муу үйлээс гэтэлгэж, тэнгэрлэг хаанчлалдаа аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна