2Тимот 1:1-9

2Тимот 1:1-9 АБ2013

Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалт дагуу Христ Есүсийн элч Паулаас хайрт хүү Тимотдоо. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар амгалан байг. Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан, нулимсыг чинь санахдаа би баяр баясгалангаар дүүрэхийн тулд чамайг харахсан гэж тэмүүлж байна. Чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход, энэ нь анх чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд чамд ч бий гэдэгт итгэж байна. Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд буй Бурханы бэлгийг сэргээхийг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайнмэдээний төлөө надтай хамт зов. Тэр биднийг ажил үйлсээр маань бус, харин Өөрийнхөө зорилго болон өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварч ариун дуудлагаар дуудсан юм.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна