2 ТИМОТ 1:1-9

2 ТИМОТ 1:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалтын дагуу Христ Есүсийн элч болсон Паул би өөрийн хайрт хүү Тимотод илгээв. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар тайван байх болтугай. Би өөрийн залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө үйлчилж байсан шиг цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд би талархдаг. Чамайг харахсан гэж тэмүүлэн, чиний нулимсыг санахдаа ч, би баяр баясгалангаар дүүрдэг. Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна. Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн. Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич. Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд. Бурхан биднийг ажил үйлсээр минь биш, харин Өөрийнхөө зорилго болон бүх л өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварсан. Тэр биднийг ариун дуудлагаар дуудсан байна.

Хуваалцах
2 ТИМОТ 1 унших

2 ТИМОТ 1:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалт дагуу Христ Есүсийн элч Паулаас хайрт хүү Тимотдоо. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар амгалан байг. Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан, нулимсыг чинь санахдаа би баяр баясгалангаар дүүрэхийн тулд чамайг харахсан гэж тэмүүлж байна. Чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход, энэ нь анх чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд чамд ч бий гэдэгт итгэж байна. Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд буй Бурханы бэлгийг сэргээхийг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайнмэдээний төлөө надтай хамт зов. Тэр биднийг ажил үйлсээр маань бус, харин Өөрийнхөө зорилго болон өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварч ариун дуудлагаар дуудсан юм.

Хуваалцах
2 ТИМОТ 1 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна