2Тесалоник 3:6-10

2Тесалоник 3:6-10 АБ2013

Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй, мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй, зүдэл зүтгэл, дараа дарамттайгаар ажиллаж байлаа. Бидэнд эрх мэдэлгүйдээ бус, харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгосон юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэн ажил хийхийг үл хүснэ, тэр нь бүү идэг” гэж тушаадаг байсан.