2 ТЕСАЛОНИК 3:6-10
2 ТЕСАЛОНИК 3:6-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй, мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй, зүдэл зүтгэл, дараа дарамттайгаар ажиллаж байлаа. Бидэнд эрх мэдэлгүйдээ бус, харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгосон юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэн ажил хийхийг үл хүснэ, тэр нь бүү идэг” гэж тушаадаг байсан.
2 ТЕСАЛОНИК 3:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу биш, эмх журамгүй амьдралаар амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр бид та нарт тушааж байна. Учир нь бидний үлгэр дуурайллыг яаж дагах ёстойгоо та нар өөрсдөө мэддэг. Яагаад гэвэл бид та нарын дунд ёс журамгүй байгаагүй, мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эцэж туйлдталаа ажиллаж байлаа. Бидэнд эрх байхгүйдээ ингэсэн юм биш, харин та нарыг бидний жишээг дагаасай гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгохын тулд ингэсэн юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг” гэж захидаг байсан.