2Самуел 2:1-7

2Самуел 2:1-7 АБ2013

Үүний дараа Давид, ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын аль нэг өөд өгсөж явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун гэж айлдав. Тэгээд Давид —Би хаашаа явах вэ? гэж асуухад ЭЗЭН —Хеброн гэж айлдав. Тэгээд Давид болон түүний иезреел эмэгтэй Ахиноам ба Набалын бэлэвсэн эхнэр, кармел эмэгтэй Абигаил бас өөр хоёр эхнэр нь тийш явав. Давид өөртэйгөө байсан хүмүүсийг гэрийнхэнтэй нь хамт дагуулж явсан бөгөөд тэд Хеброны хотуудад суурьшив. Тэгээд Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тосолжээ. Тэд Давидад —Саулыг нутаглуулсан хүмүүс Иабеш-гилеадын эрчүүд байсан гэж мэдэгдэв. Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээж, тэдэнд ийн хэлүүлэв. —Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэл хайраа илэрхийлж, түүнийг нутаглуулсан тул ЭЗЭНээр ерөөгдөх болтугай! Одоо ЭЗЭН та нарт энэрэл хайр ба үнэнээ үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт энэрэл хайраа харуулах болно. Тиймээс одоо гараа хүчирхэгжүүлж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул өөд болсон. Мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.