2Самуел 2

2
Иудагийн тослогдсон хаан Давид
1Үүний дараа Давид, ЭЗЭНээс лавлан
—Би Иудагийн хотуудын аль нэг өөд өгсөж явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд
—Явагтун гэж айлдав. Тэгээд Давид
—Би хаашаа явах вэ? гэж асуухад ЭЗЭН
—Хеброн гэж айлдав. 2Тэгээд Давид болон түүний иезреел эмэгтэй Ахиноам ба Набалын бэлэвсэн эхнэр, кармел эмэгтэй Абигаил бас өөр хоёр эхнэр нь тийш явав.#1См 25:42–43 3Давид өөртэйгөө байсан хүмүүсийг гэрийнхэнтэй нь хамт дагуулж явсан бөгөөд тэд Хеброны хотуудад суурьшив. 4Тэгээд Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тосолжээ. Тэд Давидад
—Саулыг нутаглуулсан хүмүүс Иабеш-гилеадын эрчүүд байсан гэж мэдэгдэв.#1См 31:11–13
5Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээж, тэдэнд ийн хэлүүлэв.
—Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэл хайраа илэрхийлж, түүнийг нутаглуулсан тул ЭЗЭНээр ерөөгдөх болтугай! 6Одоо ЭЗЭН та нарт энэрэл хайр ба үнэнээ үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт энэрэл хайраа харуулах болно. 7Тиймээс одоо гараа хүчирхэгжүүлж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул өөд болсон. Мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.
Израилийн хаан Иш-бошет
8Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг авч, Маханаим уруу аваачив. 9Тэр түүнийг Гилеад, ашурчууд,#2:9 Еврейд нь Ассир Иезреел, Ефраим, Бениамин буюу хамаг Израилийн хаан болголоо. 10Саулын хүү Иш-бошет Израилийн хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Харин Иудагийн гэр Давидын ард байв. 11Хебронд Давид, Иудагийн гэрийн хаан байсан хоногийн тоо долоон жил зургаан сар болой.
Гибеоны тулаан
12Нерийн хүү Абнер, Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв. 13Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч явав. Тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Нэг хэсэг нь цөөрмийн наад талд, нөгөө нь цөөрмийн цаад талд буув. 14Абнер, Иоабт
—Залуу эрсийг босгон өөрсдийнхөө өмнө халз тулалдуулъя гэсэнд Иоаб
—Тэд босог гэв. 15Тэгээд хүмүүс гарч тоолуулахад Бениамин ба Саулын хөвгүүн Иш-бошетын талаас арван хоёр хүн, Давидын зарц нараас арван хоёр хүн байлаа. 16Хүн бүр өрсөлдөгчийнхөө толгойноос зууран бие биенийхээ хажуу уруу илд дүрэн хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-хаззурим гэж нэрлэв. 17Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер ба Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов. 18Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ. 19Асахел Абнерын араас хөөж, мөрдөхдөө баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв. 20Абнер эргэн хараад
—Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд тэр
—Тийм ээ, би байна гэж хариулав. 21Ийнхүү Абнер түүнд
—Баруун эсвэл зүүн тийш эргэн залуу эрсийн нэгийг барьж, түүнээс зэр зэвсгийг нь авагтун гэв. Гэвч Абнерыг хөөхөө больж буцахыг Асахел хүссэнгүй. 22Абнер дахин Асахелд
—Намайг хөөхөө больж, эргэгтүн. Би чамайг яагаад алах ёстой билээ? Тэгвэл ямар нүүрээрээ би Иоаб ахыг чинь харах юм бэ? гэв. 23Гэвч Асахел буцахаас татгалзлаа. Тиймээс Абнер жадны үзүүрээр#2:23 магадлалт хэсэг: эргэж хатган Еврейд нь энэ тодорхой бус. түүний хэвлий уруу нэвт дүрсэнд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд хөдлөхгүй зогсов. 24Харин Иоаб, Абишаи хоёр Абнерын араас хөөв. Тэд Гибеоны цөлийн замд байдаг Гиахын харалдаа орших Аммагийн толгойд ирцгээхэд нар жаргаж байлаа. 25Бениамины хөвгүүд Абнерын араас цугларан нэг бүлэг болж, нэгэн давааны оройд зогсов. 26Дараа нь Абнер, Иоабыг дуудан
—Илд үргэлж цөлмөсөөр байх уу? Эцэстээ улам гашуун бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа мөшгөхөө больж буцахыг хүмүүстээ тушаахгүй чи хэр удах гэсэн юм бэ? гэв. 27Иоаб
—Бурхан амьд! Чамайг хэлээгүй бол үнэхээр цэргүүд маргааш өглөө болтол ах дүү нараа мөшгөхөө зогсоохгүй байлаа гэв. 28Ингээд Иоаб эвэр бүрээгээ үлээсэнд хүмүүс бүгд зогсон, Израилийн араас мөшгөн хөөхөө зогсоож, тулалдахаа ч болив. 29Абнер болон түүний эрчүүд тэр шөнийн турш Арабаг туулан Иорданыг гатлан, үд хүртэл алхсаар Маханаимд ирлээ. 30Иоаб харин Абнерыг мөшгөхөөсөө буцаж эргэв. Тэрээр бүх хүнээ хамтад нь цуглуулсанд Асахелаас гадна Давидын арван есөн зарц алга байлаа. 31Харин Давидын зарц нар Бениамин болон Абнерын эрчүүдээс олныг буюу гурван зуун жаран хүнийг цохиж алсан байв. 32Тэд Асахелыг авч, Бетлехемд, эцгийнх нь хадан булшинд тавьжээ. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, Хебронд ирэх үед үүр цайж байлаа.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна