2Петр 1:16-18

2Петр 1:16-18 АБ2013

Бид Эзэн Есүс Христийнхээ хүч чадал ба Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан. Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд таалал минь оршдог” гэсэн дуу гарав. Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.