2Хаад 9

9
Иехүг тослон томилсон нь
1Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгч хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд
—Ууцаа бүсэлж, гартаа энэ тостой савыг бариад Рамот-гилеад уруу яв. 2Чи тэнд очиж Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод дотогш орж, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон дотоод өрөөнд дагуулж орогтун. 3Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэл. Дараа нь хаалгаа онгойлгоод, шууд л зугт гэв. 4Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ. 5Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн жанжингууд сууж байв. Тэрээр
—Жанжинд хэлэх үг надад байна гэв. Иехү
—Бидний хэнд нь юм бэ? гэж асуухад тэрээр
—Жанжин танд гэв. 6Иехү босоод гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган түүнд
—Израилийн Бурхан, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би чамайг ЭЗЭНий ард түмэн дээр болон Израилийн дээр хаан болгон тосоллоо.#1Ха 19:16 7Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цус болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авна. Иймд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун. 8Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүнийг Би Ахабаас таслах болно. 9Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно. 10Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг хөдөөлүүлэхгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалга онгойлгон зугтав.#1Ха 21:23 11Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс
—Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд
—Та нар иймэрхүү хүнийг, бас юу ярьдгийг нь мэднэ шүү дээ гэв. 12Тэд
—Худлаа даа, алив бидэнд хэл л дээ гэсэнд Иехү
—Тэрээр надад ингэж ингэж яриад “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж мөн хэлсэн билээ гэв. 13Тэгэхэд тэд яаравчлан хүн бүр хувцсаа авч Иехүгийн хөлийн доор, гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн
—Иехү бол хаан гэцгээв.
Израилийн Иорам хааныг хөнөөв
14Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү, Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа. 15Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү
—Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юмуу хотыг орхин явж болохгүй гэв. 16Тэгээд Иехү тэргэнд суугаад Иезреел уруу явав. Учир нь Иорам тэнд хэвтэж байсан билээ. Иудагийн хаан Ахазиа Иорамтай уулзахаар тэнд ирчихсэн байв. 17Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад
—Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам
—Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээгээд “Амар тайван уу” гэж түүгээр асуулга гэв. 18Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж
—Хаантан “Амар тайван уу?” гэсэн билээ гэв. Иехү
—Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ
—Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв. 19Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд
—Хаан “Амар тайван уу?” гэж асууж байна гэв. Иехү
—Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэж хариулав. 20Харуул
—Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв. 21Тэгэхэд Иорам
—Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав. 22Иорам, Иехүг хараад
—Иехү, амар тайван уу? гэж асуусанд Иехү
—Чиний эх Иезебелийн завхайрал болон ид шид олширсоор байхад юун амар тайван байх билээ? гэв. 23Иорам эргэж зугтан, Ахазиад
—Хөөе, Ахазиа, урвалт гэв. 24Иехү бүх хүчээрээ нумаа татаж, Иорамыг гарынх нь хоорондуур харвав. Сум түүний зүрхийг нэвтлэн гарч, тэрээр тэргэн дотроо суун тусав. 25Тэгээд түүний түшмэл Бидкарт
—Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачиж хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна. 26“Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.#1Ха 21:19
Иудагийн Ахазиа хааныг хөнөөв
27Иудагийн хаан Ахазиа үүнийг хараад цэцэрлэгт гэрийг чиглэсэн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн
—Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч#9:27 ЭЗО-д Тэд түүнийг шархдуулав. Еврейд нь ийм үгс байхгүй. тэрээр Мегиддо уруу зугтан тэндээ үхжээ. 28Дараа нь албат нар нь түүнийг тэргээр Иерусалим уруу аваачиж, өөрийнх нь булшинд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод нутаглуулсан юм. 29Ахабын хүү Иорамын арван нэгдүгээр онд Ахазиа Иудагийн хаан болсон байлаа.
Иезебелийн аймшигт үхэл
30Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан толгойгоо чимэглээд, цонхоороо харав. 31Иехү гулдан хаалгаар орж ирж байхад Иезебел
—Эзнийгээ хороосон Зимри,#9:31 Зимри: хааныхаа амийг хороосон Израилийн жанжины нэр (1Ха 16:8–12 үз.) чамд амар тайван байна уу? гэсэнд 32Иехү цонх уруу толгойгоо өргөн
—Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүнийг харлаа. 33Тэрээр
—Түүнийг доош хаягтун гэв. Ингээд тэд түүнийг доош чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, морьдод хүртэл цацагдав. Тэд түүнийг хөл дороо дэвсэлсэн юм. 34Иехү дотогш ороод ууж идлээ. Тэрээр
—Харагтун. Одоо тэр хараагдсан эмийг хөдөөлүүлцгээ. Учир нь тэрээр хааны охин юм гэв. 35Тэд түүнийг хөдөөлүүлэхээр гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарынх нь сарвуунаас өөр юм олсонгүй. 36Тиймээс тэд буцаж ирээд Иехүд хэлжээ. Тэрээр
—Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан “Иезреелийн эзэмшил дээр ноход Иезебелийн махыг иднэ.#1Ха 21:23 37Иезебелийн цогцос нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх бууц мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү