2Хаад 6:15-20

2Хаад 6:15-20 АБ2013

Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад —А-яа, эзэн минь! Бид яах билээ? гэв. Тэрээр хариулахдаа —Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв. Тэд түүн уруу буун ирэхэд Елиша, ЭЗЭНд залбиран —Энэ хүмүүсийг сохор болгооч, би гуйж байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ. Тэгээд Елиша тэдэнд —Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн дээр чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав. Тэд Самарид хүрч ирэх үед Елиша —Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа.