2Хаад 5:20-27
2Хаад 5:20-27 АБ2013
Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан эд зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. Иймд ЭЗЭН амьд! Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авсугай гэв. Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж —Бүх юм сайн уу? гэв. Гехази —Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв. Нааман —Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаж хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж хоёр зарцдаа өгөөд, тэд Гехазийн өмнө үүрэн явжээ. Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас авч гэртээ оруулан тавиад тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав. Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд —Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр —Таны зарц ийш тийшээ явсангүй гэж хэлэв. Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү? Тиймээс Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.