2Хаад 2

2
Елиа дээш авагдав
1ЭЗЭН, Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас гарч явав. 2Елиа, Елишад
—ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша
—ЭЗЭН амьд! Бас та амьд!#2:2 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. Таныг би орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав. 3Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд
—Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ
—Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв. 4Елиа түүнд
—ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша
—ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ. 5Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд
—Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа
—Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв. 6Тэгэхэд Елиа түүнд
—ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша
—ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав. 7Тэр хоёрыг Иорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов. 8Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа. 9Тэд гаталж гарсны дараа Елиа, Елишад
—Би чамаас авагдахаас өмнө чамд юу хийх ёстойг надаас гуйгтун! гэсэнд Елиша
—Таны сүнс над дээр хоёр хувь илүү байг#2:9 эсвэлНадад хоёр хувь илүү өвлүүлээч гэв.#Дх 21:17 10Тэр
—Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд биелнэ. Харин харахгүй бол биелэхгүй гэв. 11Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов.
12Елиша үүнийг хараад
—Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь!#2:12 ЭНО-д тэрэгнүүд ба морьтонгууд аа! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.#2Ха 13:14
Елиша Елиаг залгамжлав
13Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч буцаад Иорданы эрэг дээр ирж зогсов. 14Елиагаас унасан түүний өнөөх нөмрөгийг тэр аваад, усыг цохиж
—Елиагийн Бурхан ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр ийнхүү бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон ярагдаж, Елиша гаталж гарлаа.
15Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад
—Елиагийн сүнс Елиша дээр амарлижээ гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газарт доош мэхийв. 16Тэд түүнд
—Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөж яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша
—Бүү илгээгтүн гэж хэлэв. 17Гэвч түүнийг тэд аягүйцтэл нь ятгахад тэр
—Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй. 18Елишаг Иериход байх үед тэд түүн дээр буцаж иржээ. Тэр тэдэнд
—Би та нарт “Битгий яв” гэж хэлсэн бус уу? гэв.
Елиша гайхамшиг үйлдэв
19Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад
—Харагтун, энэ хотын байршил нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, газар нутаг нь үржил шимгүй гэв. 20Елиша
—Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав. 21Тэрээр усны ундарга дээр очиж, тийшээ давсаа асгаад
—ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл үгүй болно” гэв. 22Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу цэвэршсэн мөнөөх ус нь өнөөдрийг хүртэл цэвэр хэвээр үлджээ.
23Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар өгсөн явж байтал хотоос хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон
—Халзан толгойт оо, өгсөөд бай. Халзан толгойт оо, өгсөөд гэцгээв. 24Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эвш модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тасчиж хаяв. 25Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү