2Хаад 14

14
Иудагийн хаан Амазиа
(2Шс 25:1–24)
1Израилийн хаан Иоахазын хүү Иоашийн хоёрдугаар онд Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа хаан болов. 2Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддан гэдэг байв. 3Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч өвөг эцэг Давид шигээ байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв. 4Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв. 5Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 6Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр алсангүй.#Дх 24:16 7Тэрээр Давст хөндийд арван мянган едом хүнийг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел гэж нэрлэв.
8Дараа нь Амазиа элч нарыг Иехүгийн ач, Иехоахазын хүү, Израилийн хаан Иехоашт илгээн
—Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя#14:8 эсвэл уулзалтад урив гэв. 9Израилийн хаан Иехоаш, Иудагийн хаан Амазиад хүн илгээн
—Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ. 10Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? гэв. 11Гэвч Амазиа сонссонгүй. Ингээд Израилийн хаан Иехоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав. 12Иуда, Израильд ялагдан хүн бүр өөр өөрсдийн майхан уруу зугтаажээ. 13Тэгээд Израилийн хаан Иехоаш, Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав. 14Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.
15Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 16Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид тавигдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.
17Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа нь Израилийн хаан Иехоахазын хүү Иехоашийг өөд болсноос хойш арван таван жил амьдрав. 18Амазиагийн бусад үйлс Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 19Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ. 20Тэгээд тэд шарилыг нь морин дээр тэгнэн авчирч, Иерусалимд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод тавьжээ. 21Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай Азариаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилсөн билээ. 22Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елатыг босгон Иудад нэгтгэв.
II Иеробоам Израилийг хаанчлав
23Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тавдугаар онд Израилийн хаан Иоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав. 24Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс холдож зайлсангүй. 25Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойгоос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм.#Ион 1:1 26Учир нь Израилийн маш гашуун зовлон зүдүүрийг#14:26 Еврейд нь хэдэрлэлийг ЭЗЭН харжээ. Боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй байсан юм. 27Израилийн нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэж ЭЗЭН айлдсангүй, харин ч Иоашийн хүү Иеробоамын гараар Тэр тэднийг аварсан болой.
28Иеробоамын бусад үйл хэрэг, түүний үйлдсэн бүхэн мөн түүний хүч чадал ба тэрээр хэрхэн дайтаж, Иудад Дамаск ба Хаматыг Израилийн төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 29Иеробоам өөрийн эцэг өвгөд болох Израилийн хаадтай хамт нойрссон бөгөөд түүний хүү Зехариа оронд нь хаан болжээ.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү