2Хаад 12
12
ЭЗЭНий өргөөг засварлав
(2Шс 24:1–16)
1Иехүгийн долдугаар онд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв. 2Тахилч Иехоиадагаар зааварлуулж байсан өдрүүддээ Иехоаш, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн юм. 3Гагцхүү мөргөлийн өндөрлөгүүд л зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. 4Дараа нь Иехоаш, тахилч нарт
—ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх сэтгэл нь хөдөлсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг#Гэт 30:11–16 5тахилч нар тусбүр хандивлагч хүмүүсээс#12:5 эсвэл таньдаг хүмүүсээсээ аваг. Харин тэд өргөөнд олдсон аливаа эвдрэлийг засварлаг гэв. 6Гэвч Иехоаш хааны хорин гуравдугаар он гэхэд тахилч нар өргөөний эвдрэлийг засаагүй л байв. 7Тэгэхэд Иехоаш хаан тахилч Иехоиада болон тахилч нарыг дуудан тэдэнд
—Яагаад та нар өргөөний эвдрэлийг засварлахгүй байна вэ? Тиймээс одоо хандивлагч хүмүүсээс дахин мөнгө авахаа больж, харин үүнийгээ өргөөний эвдрэлийг засварлахад зарцуул гэв. 8Ингээд ард түмнээс мөнгө авахаа ч, өргөөний эвдрэлийг засварлахаа ч болихыг тахилч нар зөвшөөрөв. 9Тэгээд тахилч Иехоиада нэг авдар авч, таган дээр нь нүх гаргаад, тэр авдраа ЭЗЭНий өргөөнд ордог хаалганы баруун талд тахилын ширээний хажууд тавьжээ. Босгыг хамгаалдаг тахилч нар ЭЗЭНий өргөөнд авчирсан бүх мөнгийг тэр авдарт хийв.
10Авдран дотор маш их мөнгө байгааг хараад хааны гүүш, тэргүүн тахилч нар ирж, уутанд хийн, ЭЗЭНий өргөөнд олдсон мөнгийг тоолжээ.#12:10 эсвэл хайлуулан жинлэжээ 11Тооцоолсон мөнгөө тэд ажил хийгчид буюу ЭЗЭНий өргөөг хянагчдын гарт өгөв. Тэд үүнийг ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан мужаанууд болон барилгачдын хөлсөнд өгчээ. 12Мөн чулуучид, чулуу цавчигчдад ч өгчээ. Тэр мөнгө бас ЭЗЭНий өргөөний эвдрэлийг засварлахын тулд гуалин, зассан чулуу худалдан авахад мөн өргөөг засварлахад хэрэгтэй бүгдийг авахад зарцуулагджээ. 13Харин ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгөөр ЭЗЭНий өргөөнд зориулаад мөнгөн аяга, чимхүүр, хул, бүрээ болон алт мөнгөн аливаа сав суулгануудыг хийсэнгүй. 14Учир нь тэд мөнгийг ажилчдад өгсөн бөгөөд түүгээр тэд ЭЗЭНий өргөөг засварлажээ. 15Мөнгийг гарт нь хариуцуулсан хүмүүс итгэлтэй байсан тул ажиллагсдад хөлсийг нь өгүүлэхдээ тэднээс тайлан тооцоо шаардсангүй.#2Ха 22:7 16Ялын тахил болон нүглийн тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулсангүй. Тэр нь тахилч нарт зориулагдав.#Лев 7:7
Иерусалимыг Хазаел сүрдүүлэв
17Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гатын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв.
18Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.
Иоашийн үхэл
19Иоашийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?
20Түүний зарц нар хуйвалдаан зохиож түүний эсрэг босов. Силла уруу урууддагийн тэндэх Миллогийн ордонд Иоашийг тэд цохив. 21Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехозабад нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод тавигдаж, түүний хүү Амазиа оронд нь хаан болжээ.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.