2Хаад 11

11
Аталиа Иудиаг захирав
(2Шс 22:10—23:15)
1Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 2Харин Иорам хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба нь Ахазиагийн хүү Иоашийг алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авч, хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нууж тэрээр алагдсангүй. 3Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр түүний хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.
Иоаш хүүг Иехоиадиа тослов
4Харин долоо дахь жилд нь Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг ЭЗЭНий өргөөнд өөр дээрээ ирүүлэв. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулсан ба ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав. 5Тэрээр тэдэнд тушаан
—Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр үүрэггүй байсан ч та бүгдийн гуравны нэг нь ирж хааны өргөөг харгалзаг. 6Гуравны нэг нь бас Суур дааман хаалган дээр мөн гуравны нэг нь хамгаалагчдын арын дааман хаалган дээр хамгаалалтын төлөө ордныг харгалзах ёстой. 7Амралтын өдөр хамгаалалтын үүрэгтэй байдаг бүх хүн буюу та нарын үлдсэн хоёр хэсэг нь хааны төлөө ЭЗЭНий өргөөг хамгаалагтун. 8Тэгээд хүн бүр зэвсгээ гартаа авч, хааныг хүрээлэн зогс. Хүрээний дотор орогч хэнийг ч болов алагтун. Гарч, орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв. 9Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тэдний хүн бүр Амралтын өдөр ордог гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв. 10Зуутын дарга нарт тахилч харин ЭЗЭНий өргөөнд байсан, Давид хааны жад,#11:10 жаднууд мөн 2Шс 23:9 үз. бамбайнуудыг өгөв. 11Харуулын хүн бүр гартаа зэвсгээ бариад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсоцгоов. 12Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч түүнийг хаан болгов. Тэд түүнийг тосолж, алга ташин
—Хаан мөнх наслаг! гэцгээв.
Аталиагийн үхэл
13Харуулын ба ард түмний дуу чимээг Аталиа сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ. 14Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад
—Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.#2Ха 23:3 15Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарт тушаан тэдэнд
—Тэр эмийг хүрээн дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун гэв. Учир нь тахилч “Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун” гэжээ. 16Ингээд тэд түүнийг баривчлан хааны өргөөний адууны хаалганы үүдээр гаргаж тэнд тэрээр хороогдов.
17Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ. 18Тэрхүү газарт байсан бүх ардууд Баалын өргөөнд очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Иехоиада, ЭЗЭНий өргөөг хариуцах түшмэдийг томилов. 19Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны өргөөнд ирэв. Тэрээр хаадын сэнтийд заларчээ. 20Ингээд тэр газрын бүх ард олон баярлан хөөрсөн бөгөөд Аталиаг хааны өргөөнд илдээр цавчин хороосны дараа хот нам гүм болов. 21Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү