2Хаад 1

1
Елиа Ахазиаг буруутгав
1Ахабыг өөд болсны дараа Моаб Израилийн эсрэг босов. 2Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд
—Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв. 3Харин ЭЗЭНий тэнгэрэлч, тишбе хүн Елиад
—Бос. Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл. 4Тиймээс одоо ЭЗЭН “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэв. Тэгээд Елиа салж явлаа.
5Элч нарыг хаан уруу буцаж ирэхэд нь тэр тэдэнд
—Яагаад та нар буцаж ирэв? гэсэнд 6тэд түүнд
—Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод «ЭЗЭН “Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж түүнд хэл» хэмээн айлдаж байна” гэж бидэнд хэлсэн гэцгээв. 7Хаан тэдэнд
—Та нартай уулзахаар ирж, эдгээр үгийг та нарт хэлсэн тэр хүн ямаршуу төрхтэй байсан бэ? гэхэд 8тэд хаандаа
—Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн үсэрхэг хүн#1:8 эсвэл арьсан хүрэм, суран бүстэй хүн гэж хариулцгаав. Хаан
—Тэр бол тишбе хүн Елиа байна гэж хэлэв.#Мт 3:4; Мк 1:6 9Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа уруу илгээв. Тэрээр түүний өөд өгсөж гараад харвал Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд
—Бурханы хүн ээ, “Бууж ирэгтүн!” гэж хаан хэлүүллээ гэв. 10Елиа өнөөх тавьтын даргад хандан
—Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж түүнийг бас тавьтыг нь ч шатааж орхив.#Лк 9:54 11Тиймээс хаан тавьтын өөр даргыг тавьтынх нь хамт Елиа уруу дахиж илгээлээ. Тэр Елиад
—Бурханы хүн ээ, “Түргэхэн буугаад ир” гэж хаан айлдаж байна гэв. 12Елиа тэдэнд
—Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэж хэлэв. Тэгтэл Бурханы гал тэнгэрээс бууж түүнийг болон тавьтыг нь шатаав. 13Тиймээс хаан дахиад гурав дахь тавьтын даргыг тавьтынх нь хамт илгээлээ. Гурав дахь тавьтын дарга дээшээ өгсөөд, Елиагийн өмнө өвдөг сөгдөж, түүнээс гуйн
—Бурханы хүн ээ, миний амь болон таны эдгээр тавин боолын амь насыг таалалдаа багтаагаач. 14Харагтун тэнгэрээс гал бууж түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв. 15ЭЗЭНий тэнгэрэлч, Елиад
—Түүнтэй хамт буугтун. Түүнээс бүү айгтун гэж хэлэхэд Елиа босоод түүнтэй хамт хаан уруу буун явлаа. 16Тэгээд тэрээр хаанд
—ЭЗЭН “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн явдал чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэжээ.
Ахазиагийн үхэл
17Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёрдугаар онд Иехорам#1:17 ЭЗО-д түүний ах Еврейд нь ийм үг байхгүй. түүний оронд хаан болов. 18Ахазиагийн хийсэн бусад үйл хэрэг нь Израилийн хаадын шастир номд бичигдсэн бус уу?

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү