2Шастир 9
9
Шебагийн хатан хааны айлчлал
(1Ха 10:1–13)
1Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд иржээ. Тэрээр Соломонтой уулзан, зүрх сэтгэлдээ байсан бүхний талаар түүнтэй хэлэлцэв.#Мт 12:42; Лк 11:31 2Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй. 3Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухааныг мөн түүний барьсан өргөө, 4хааны ширээн дэх зоог, түшмэдийнх нь сууж буй эмх цэгц, үйлчлэгчдийнх нь алба мөн тэдний өмссөн хувцас, сөнч нар болон ЭЗЭНий өргөөнд тахидаг шатаах тахилуудыг нь#9:4 эсвэл өгсөж ордог замыг Еврейд нь түүний дээд өрөөнүүд (1Ха 10:5 үз.) хараад бахдан алмайрчээ. 5Тэрээр хаанд
—Таны үйлс ба таны мэргэн ухааны#9:5 эсвэл та болон таны үйлс талаар би өөрийн оронд байхдаа сонссон үг үнэн байжээ. 6Би ирж, энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртэлээ энэ үгэнд итгээгүй байлаа. Гэтэл, хараач, миний сонссон зүйлс энэ бүгдийн хагаст нь ч хүрэхгүй байж. Үнэндээ таны мэргэн ухаан, агуу байдал тань миний сонсож дуулсан сургаас үлэмж давуу ажээ. 7Таны хүмүүс юутай ерөөлтэй вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр албат нар тань юутай ерөөлтэй вэ! 8Таныг таалан Бурхан ЭЗЭНий төлөө хаан болгохоор таныг сэнтийдээ залсан таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан, Израилийг хайрлан, түүнийг мөнхөд тогтоосон учир шүүлт ба үнэн зөвийг гүйцэлдүүлэхийн тулд таныг тэдний дээр хаан болгосон ажээ гэж хэлэв. 9Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, арвин их анхилуун үнэртэн болон эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч байгаагүй билээ. 10Түүнчлэн Офироос алт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнийн чулуу авч ирэв. 11Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний шатнууд мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгууд хийв. Тэдгээртэй адил зүйлс урд өмнө Иуда нутагт үзэгдсэнгүй билээ. 12Соломон хаан Шебагийн хатан хаанд авчирсан бэлгээс нь хамаагүй илүүгээр#9:12 магадлалтай хэсэг: бэлгийнх нь хариуд Еврейд нь энэ тодорхой бус. түүний хүссэн бүхнийг өгчээ. Тэгээд хатан хаан зарц нарынхаа хамт нутагтаа буцлаа.
Соломоны үлэмж баялаг
(1Ха 10:14–25)
13Соломонд ганцхан жилийн дотор ирсэн алтны жин зургаан зуун жаран зургаан талант хүрч байсан нь 14худалдаачид, наймаачдын авчирснаас гадна билээ. Мөн Арабын бүх хаан болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байлаа. 15Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел давтмал алт оржээ. 16Мөн давтмал алтаар гурван зуун бамбай хийсэн ба бамбай бүрд гурван зуун шекел алт орсон юм. Хаан эдгээрийг Ливаны ойн өргөөндөө#9:16 Ливаны хушаар чимэглэн доторлосон учраас ийн нэрлэсэн, ордны ёслолын том танхим. тавьж хадгалав. 17Хаан зааны ясаар асар том сэнтий урлаж шижир алтаар бүрэв. 18Сэнтий нь зургаан гишгүүртэй, хөлийн алтан гишгүүр залгаа байсан бөгөөд суудлынхаа хоёр талд зогсоо арслангийн баримал бүхий гарын түшлэгтэй байв. 19Зургаан гишгүүрийн хоёр талд арван хоёр баримал арслан зогсдог байв. Өөр ямар ч хаант улсад үүнтэй адил зүйл хэзээ ч байсангүй билээ. 20Соломон хааны жүнз хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн өргөөний бүх сав суулга шижир алтан байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байлаа. 21Учир нь хааны хөлөг онгоцнууд Хурамын зарц нарын хамт Таршиш уруу аялдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич, тогос авчирдаг байжээ. 22Ийнхүү Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаадаас үлэмж агуу болов. 23Бурханаас түүний зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж дэлхийн бүх хаад Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа. 24Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв. 25Соломон морьд ба тэрэгнүүдэд зориулсан дөрвөн мянган жүчээ мөн арван хоёр мянган морьтонтой байв. Тэрээр тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны хамт Иерусалимд байрлуулжээ.#1Ха 4:26 26Евфрат мөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл мөн Египетийн хил хүртэлх бүх хааныг Соломон захирдаг байв.#Эх 15:18; 1Ха 4:21 27Хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг элбэг болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа. 28Египет болон бүх орноос тэд Соломонд морьд авчирдаг байлаа.#Дх 17:16
Соломон хаан өөд болов
(1Ха 11:41–43)
29Соломоны урьд хождын бусад үйл хэрэг нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэл, Шилогийн хүн Ахиагийн эш үзүүллэг болон Небатын хүү Иеробоамын талаарх үзмэрч Иддогийн үзэгдлүүд зэрэгт бичигдсэн бус уу? 30Соломон, Иерусалимд хамаг Израилийг дөчин жил захирав. 31Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.
Одоогоор Сонгогдсон:
2Шастир 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.