2Шастир 34:10-13
2Шастир 34:10-13 АБ2013
Тэд ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт уг мөнгийг өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм. Тэр мөнгийг тэд зассан чулуу ба залган сэлбэхэд ашиглах гуалин худалдаж авахад мөн Иудагийн хаадын сүйрүүлж орхисон барилгуудад дүнз хийхэд зориулж мужаан, барилгачдад эргүүлэн өгчээ. Хүмүүс нь ажилаа итгэмжтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв. Тэд бас ачаа зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн ажилчид бүгдийг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.