2Шастир 31

31
Харийн шүтээнийг устгав
1Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израиль хүн Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд хотууд уруугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.
2Тэгээд шатаалт тахил, эвийн тахил тахихын тулд мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар болон левичүүдийн хүн нэгбүрийг үйлчлэлийнх нь дагуу бүлэг бүлгээр үүрэгт ажилд Хезекиа томилов. 3Тэр бас өөрийн эд хөрөнгөнөөс шатаалт тахилд, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн өглөө, оройны шатаалт тахил, Амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолд зориулагдсан шатаалт тахилд хааны хувийг тогтоожээ.#Тоо 28:1—29:39 4Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав.#Тоо 18:12–13,21 5Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав.#31:5 Бэлэг нь тахилч нарт, аравны нэг нь левичүүдэд зориулагдсан байдаг. (Тоо 18 үз.) 6Иудагийн хотуудад амьдарч байсан Иуда болон Израилийн хөвгүүд үхэр, хониныхоо аравны нэгийг мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариусгагдсан ариун бэлгүүдийн аравны нэгийг авчирч, овоолон тавив. 7Гуравдугаар сард тэд овоонууд босгож эхлээд, долдугаар сард дуусгав. 8Хезекиа болон захирагчид ирж, овоонуудыг хараад, ЭЗЭН болон Түүний ард түмэн болох Израилийг талархан магтав. 9Дараа нь уг овоонуудын талаар Хезекиа, тахилч нар болон левичүүдээс асуув. 10Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан
—ЭЗЭНий өргөөнд хандив авчирч эхэлснээс хойш бид идэж цадсан бөгөөд илүү гарсан нь ч элбэг үлдэв. Учир нь ЭЗЭН ард түмнээ ерөөсөн бөгөөд энэ үлэмж хэмжээний зүйл илүү гарсан юм гэв.
Тахилч ба левичүүдийг дахин томилов
11Тэгээд Хезекиа тэдэнд ЭЗЭНий өргөөн дотор өрөөнүүд бэлтгэхийг тушаасанд, тэд бэлтгэв. 12Тэд хандив, аравны нэг болон ариусгагдсан зүйлсийг итгэмжтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов. 13Хезекиа хааны томилсноор Иехиел, Азазиа, Нахат, Асахел, Иеримот, Иозабад, Елиел, Исмахиа, Махат, Бенаиа нар Конаниа, Шимеи нарын эрх мэдэл дор байх харгалзагчид болсон бөгөөд Бурханы өргөөнд ахлах түшмэл Азариа байв. 14Зүүн талын дааман хаалганы сахиул, леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандив болон ариунаас ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв. 15Түүний эрх мэдэл дор Еден, Миниамин, Иешуа, Шемаиа, Амариа, Шеканиа нар тахилч нарын хотуудад байж, өөрсдийн ах дүүст бүлгүүдийн дагуу, том жижгийн аль алинд хувиудыг итгэмжтэйгээр өгдөг байв. 16Удмын бичигт тэмдэглэгдсэнийг үл харгалзан гучин#31:16 Еврейд нь гурван наснаас дээших эрс буюу өдөр бүрийн үүргээ гүйцэтгэхээр ЭЗЭНий өргөөнд орж байсан хүн бүрд бүлгийнхээ дагуу гүйцэтгэсэн ажил үүрэгт нь зориулаад уг хувиуд тараагдаж байв. 17Мөн эцгүүдийнхээ гэрийн дагуу удмын бичигт тэмдэглэгдсэн тахилч нар, хорин наснаас дээших левичүүдэд, тэдний үүрэг болон хэсгүүдийн дагуу хувь өгчээ. 18Удмын бичигт бүхий л чуулганы балчир хүүхэд, эхнэр, хөвгүүд болон охидыг багтаасан байлаа. Учир нь тэд итгэмжтэйгээр өөрсдийгөө ариусгасан юм. 19Мөн хотуудынхаа бэлчээр газрууд дахь тахилч нар болох Аароны хөвгүүдэд эсвэл хот нэгбүрд, тахилч нарын дотроос эрчүүд бүгдэд, левичүүдийн дотроос удмын бичигт тэмдэглэгдсэн хүн бүрд хувь тараах хүмүүсийг нэрсээр тогтоосон юм. 20Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв зүйтэй, үнэн зүйлсийг үйлджээ. 21Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 31: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү