2Шастир 22

22
Ахазиагийн хаанчлал
(2Ха 8:25–29; 9:21–28)
1Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг түүний бүх ууган хөвгүүдийг алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иехорамын хүү Ахазиа Иудагийн хаан болжээ. 2Ахазиа хаан болохдоо дөчин хоёр#22:2–3 ЭЗО-д хорин хоёр (мөн 2Ха 8:26 үз.) настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Омрийн ач охин Аталиа гэдэг байв. 3Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг буруу мууг үйлдэхэд нь зөвлөгч болж байв. 4Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Учир нь түүний эцгийн үхлээс хойш тэд түүнийг сүйрэлд хүртэл нь зөвлөгч болж байлаа.
5Тэрээр тэдний зөвлөгөөг дагаж, Израилийн хаан Ахабын хүү Иехорамын хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамчууд Иехорамыг шархдуулав.
6Тэгээд тэрээр Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байхдаа олсон шархаа эмчлүүлэхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ. 7Ахазиагийн сүйрэл Иорам уруу явснаар нь дамжуулан Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгцээ Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Иехүг харин Ахабын гэрийг тастуулахаар ЭЗЭН тосолсон байв. 8Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иехү бээр Иудагийн түшмэд болон Ахазиад үйлчилдэг Ахазиагийн ах дүүсийн хөвгүүдтэй тааралдаж тэднийг хороов.
9Тэр мөн Ахазиаг хайж, түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж аваад Иехүд авчран алав. Тэд “Тэр хүн ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээгээд оршуулжээ. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.
Аталиа хаан ширээг эзлэн авав
(2Ха 11:1–3)
10Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 11Харин хааны охин Иехошабеат нь Ахазиагийн хүү Иоашийг, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авсан юм. Тэрээр хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат нь (Ахазиагийн эгч байсан тул) түүнийг Аталиагаас нууснаар энэ эмэгтэйд тэр алагдаагүй юм. 12Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 22: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү