2Шастир 11

11
Иуда ба Бениамины бэхлэлт
(1Ха 12:21–24)
1Рехобоам, Иерусалимд ирээд, өөрийнхөө хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн эсрэг дайтахаар Иуда, Бениамины гэрийнхнээс зуун наян мянган шилдэг дайчдыг цуглуулав. 2Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж
3Чи Иудагийн хаан Соломоны хүү Рехобоам болон Иуда, Бениамин дахь бүх израильчуудад 4«Та нар ах дүүсийнхээ эсрэг босон дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас учир хүн бүр өөр өөрсдийн гэртээ харигтун» гэж ЭЗЭН айлдаж байна хэмээн хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, Иеробоамын эсрэг хөдлөлгүй буцацгаав.
5Рехобоам Иерусалимд амьдран Иудад бэхлэлттэй хотууд босгов. 6Тэрээр Бетлехем, Етам, Текоа, 7Бет-зур, Соко, Адуллам, 8Гат, Мареша, Зиф, 9Адораим, Лахиш, Азека, 10Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм. 11Тэрээр бэхлэлтүүдийг батжуулж, тэдний дотор захирагчдыг суулгаж мөн хүнс, тос, дарсны нөөцийг байрлуулжээ. 12Тэрээр хот бүрийг бамбай, жадаар ханган, асар ихээр хүчирхэгжүүлэв. Иуда, Бениамин түүний талд байлаа.
Тахилчид ба левичүүд Рехобоамыг дэмжив
13Бүх Израильд байсан тахилчид болон левичүүд бүх нутаг дэвсгэрээсээ түүн дээр буцаж ирсэн байна. 14Иеробоам болон түүний хөвгүүд левичүүдийг ЭЗЭНий тахилч байхаас халсан тул тэд өөрсдийн бэлчээр эдлэн, эзэмшил өмчөө орхин, Иуда болон Иерусалим уруу ирцгээв. 15Иеробоам өөрийнхөө хийсэн ямаан болон тугалан шүтээнүүдэд зориулсан мөргөлийн өндөрлөгүүдэд өөрийн тахилчдыг томилжээ.#1Ха 12:31 16Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрхээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нядлах тахил тахихаар тэднийг даган Иерусалимд ирцгээв. 17Тэд гурван жил Давид болон Соломоны замаар замнасан учраас Иудагийн хаанчлалыг хүчирхэгжүүлэн, гурван жилийн турш Соломоны хүү Рехобоамыг дэмжив.
Рехобоамын гэрлэлт
18Тэгээд Рехобоам Давидын хүү Иеримотын охин Махалатыг мөн Иессийн хүү Елиабын охин Абихаил нарыг эхнэрээ болгов. 19Тэр түүнд хөвгүүд төрүүлж өгсөн нь Иеуш, Шемариа, Захам нар юм. 20Түүний дараа тэрээр Абсаломын охин Маакаг авсанд түүнд Абиа, Аттаи, Зиза, Шеломит нарыг төрүүлж өгчээ. 21Рехобоам арван найман эхнэр, жаран татвар эмстэй мөн хорин найман хүү, жаран охины эцэг болсон бөгөөд бусад бүх эхнэр, татвар эмсээсээ илүүгээр Абсаломын охин Маакад хайртай байв. 22Рехобоам, Маакагийн хүү Абиаг хаан болгохын тулд ах дүүсийнх нь дунд тэргүүн болгон удирдагчаар томилсон билээ. 23Тэрээр мэргэн зүйл үйлдэн, хөвгүүдийнхээ заримыг Иуда болон Бениамины бүх нутаг дэвсгэр даяар бүх бэхлэгдсэн хот уруу тараан суулгаж, хоол хүнсийг нь хангалттайгаар өгч, тэдэнд олон эхнэр хайж байлаа.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү