1Тимот 6:11-16
1Тимот 6:11-16 АБ2013
Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн. Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаагүй, өө сэвгүй сахь. Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.