1Самуел 8:1-7

1Самуел 8:1-7 АБ2013

Самуел настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов. Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байлаа. Тэд Беершебад шүүгч байв. Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав. Израилийн бүх ахмад хамтдаа цугларан Рамад, Самуел уруу иржээ. Тэд түүнд —Та одоо настай болжээ. Хөвгүүд тань ч таны замаар явахгүй байна. Бусад үндэстнүүдэд байдаг шиг биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү гэв. Тэд “Биднийг шүүн захирах хааныг бидэнд өгнө үү?” гэж хэлсэн нь Самуелд таагүй байлаа. Тэгээд Самуел, ЭЗЭНд залбирлаа. ЭЗЭН, Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхнийг буюу тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамаас татгалзан түлхэж байгаа юм биш, тэдний дээрх хаан байлгахгүй хэмээн Намайг түлхэн хаяж байгаа хэрэг юм.