1 САМУЕЛ 8:1-7

1 САМУЕЛ 8:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

Самуел настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов. Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байлаа. Тэд Беершебад шүүгч байв. Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав. Израилийн бүх ахмад хамтдаа цугларан Рамад, Самуел уруу иржээ. Тэд түүнд —Та одоо настай болжээ. Хөвгүүд тань ч таны замаар явахгүй байна. Бусад үндэстнүүдэд байдаг шиг биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү гэв. Тэд “Биднийг шүүн захирах хааныг бидэнд өгнө үү?” гэж хэлсэн нь Самуелд таагүй байлаа. Тэгээд Самуел, ЭЗЭНд залбирлаа. ЭЗЭН, Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхнийг буюу тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамаас татгалзан түлхэж байгаа юм биш, тэдний дээрх хаан байлгахгүй хэмээн Намайг түлхэн хаяж байгаа хэрэг юм.

Хуваалцах
1 САМУЕЛ 8 унших

1 САМУЕЛ 8:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Самуел өндөр настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов. Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байсан бөгөөд тэд Беершебад шүүгчид байв. Харин түүний хөвгүүд нь эцгийнхээ замаар явалгүй, шударга бус олз ашиг хайн эргэж, хээл хахууль аван, шударга ёсыг гажуудуулав. Израилийн бүх ахлагчид цугларан, Рама дахь Самуел уруу иржээ. Тэд түүнд —Та одоо настай болов. Таны хөвгүүд ч таны замаар явахгүй байна. Одоо бусад улсуудын адил биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү? гэв. Тэд —Биднийг захирах хааныг бидэнд өгнө үү? гэж хэлсэн нь Самуелын сэтгэлд нийцсэнгүй. Самуел ЭЗЭНд залбирлаа. ЭЗЭН Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм.

Хуваалцах
1 САМУЕЛ 8 унших