1Самуел 19:1-6

1Самуел 19:1-6 АБ2013

Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгаа ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ. Тиймд Ионатан, Давидад —Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Маргааш өглөө болгоомжтой байж, далд газар нуугдахыг гуйж байна. Би гадагш гарч, чиний нуугдан байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд дуулгая гэжээ. Дараа нь Ионатан, эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж —Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бус уу. Мөн түүний үйлдсэн зүйлс нь танд маш их ашиг авчирсан тул хаантан та боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэг. Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв. Ионатаны хэлэхийг Саул сонсоод, тангараглан —ЭЗЭН амьд! Тэр бүү алагдаг гэж хэлэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна