1Петр 4:1-11

1Петр 4:1-11 АБ2013

Иймээс Христ нэгэнтээ махбодоороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсэглэ. Учир нь махбодоороо зовсон нь нүглийг дуусгасан. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай. Энэ бүхэнд тэд та нарыг самуурлын урсгалд нь нийлээгүйд гайхширч, муу хэлдэг. Гэвч тэд амьд ба үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно. Учир нь энэ зорилгын үүднээс сайнмэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махбодоороо хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм. Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун. Юуны өмнө, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халхалдаг. Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.

1Петр 4:1-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв