1Хаад 6
6
ЭЗЭНий өргөөг барив
1Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ. 2ЭЗЭНд зориулан Соломон хааны барьсан өргөөний урт жаран тохой, өргөн нь хорь, өндөр нь гучин тохой байлаа. 3Өргөөний ариун танхимын урд талын үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өргөөнөөс урагш арван тохой өргөнтэй хийгджээ. 4Өргөөнд зориулж тэрээр хүрээ ба сараалжтай цонхнууд хийв. 5Ариун танхим ба дотоод ариун танхим буюу өргөөний ханыг тойруулан тэдгээрийг залгаж өргөтгөв. Ийнхүү хананы эргэн тойронд тэрээр хажуугийн давхруудыг гаргалаа. 6Хамгийн доод давхар таван тохой өргөн, дундах нь зургаан тохой өргөн, дээдэх нь долоон тохой өргөн байв. Учир нь өргөөний хананд хөндлүүдийг тулгахгүйн тулд тэрээр өргөөний эргэн тойронд илүү гарсан дай хийж өгөв.#6:6 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус. 7Өргөөг босгохдоо уурхай дээр нь гүйцэд янзалсан чулуугаар барьсан тул алх, сүх эсвэл ямар нэг төмөр багажны чимээ өргөөг босгоход ер дуулдаагүй юм. 8Дундах#6:8 ЭНО-д доод хажуугийн давхрын үүдийг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд ба дундаас гурав дахь давхар уруу өгсдөг байлаа. 9Тэрээр өргөөг барьж дуусаад, хушин банз дүнзээр бүрэв. 10Түүнчлэн өргөөний зэргэлдээ тусбүр таван тохой өндөр залгаа барилга байгуулсан ба тэдгээр нь хушин хөндлөвч модоор өргөөтэй холбогдож байлаа. 11ЭЗЭНий үг Соломонд ирж
— 12Чиний барьж байгаа энэ өргөөний тухайд, хэрэв чи Миний тогтоолууд дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний тушаал бүрээр явж түүн дотор амьдарвал чиний эцэг Давидад хэлсэн үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно. 13Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв. 14Соломон өргөөг барьж дуусгалаа. 15Тэрээр өргөөний дотор ханыг хуш модон банзаар барьж, дотор талыг нь шалнаас тааз хүртэл модоор бүрж, өргөөний шаланд майлс модон банз дэвсэв. 16Тэрээр өргөөний ар буюу хойморт дотоод ариун танхим буюу ариунаас ариун газар болгон хорин тохой хэсэг газрыг хуш модон банзаар шалнаас тааз#6:16 Еврейд нь хана хүртэл хүртэл барьж босгов.#Гэт 26:33–34 17Харин түүний урд талын ариун танхим буюу өргөө дөчин тохой урт байв. 18Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторложээ. Бүгд хуш мод учир чулуу нь огт харагдахааргүй болсон байв. 19ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд өргөөний дотор талд дотоод ариун танхимыг бэлтгэжээ. 20Дотор талд буй дотоод ариун танхимын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд тэрээр түүнийг шижир алтаар доторлож, тахилын ширээг ч хушаар бүржээ.#6:20 Еврейд нь 20-р эшлэл тодорхой бус. 21Соломон өргөөний дотор талыг шижир алтаар бүрж, дотоод ариун танхимын өмнүүр алтан гинжүүд татан гарц гаргаж, түүнийг бүхэлд нь алтаар бүржээ. 22Тэрээр өргөөг бүхэлд нь алтаар доторлосон юм. Дотоод ариун танхимын урд байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа.#Гэт 30:1–3
Өргөөний эд зүйлс
23Мөн дотоод ариун танхимд тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херуб бүтээжээ.#Гэт 25:18–20 24Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой байв. 25Нөгөө херуб ч бас арван тохой байлаа. Энэ херубууд хоёулаа адил хэлбэр, хэмжээтэй байжээ. 26Нэг херубын өндөр арван тохой, нөгөөгийнх мөн адил байлаа. 27Тэрээр хос херубыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавч нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч хажуу хананд, нөгөө херубын далавч нөгөө хажуу хананд хүрч байв. Тэдний далавч нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа. 28Тэрээр херубуудыг ч мөн алтаар бүрсэн байлаа. 29Тэрээр өргөөний бүх ханыг тойруулан дотор гадаргүй херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ. 30Тэрээр өргөөний шалыг дотор гадаргүй алтаар бүрэв. 31Дотоод ариун танхимын үүдэнд тэрээр чидун модоор хаалганууд, холбоосууд болон таван талт хүрээг хийв. 32Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн бөгөөд херубууд, далдуу моднууд дээр алт түрхжээ. 33Тэр бас ариун танхимын үүдэнд дөрөв давхарласан хаалганы хүрээг чидун модоор 34мөн хоёр хаалгыг нь майлс модоор хийв. Нэг хаалга эвхэгддэг хос хавтастай мөн нөгөө хаалга ч эвхэгддэг хос хавтастай байв. 35Тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь сийлээсээ дагуулан алтаджээ. 36Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хушин дүнзээр хийжээ.
37Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ. 38Ингээд арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө бүх загвараараа баригдаж дуусав. Тэрээр үүнийг долоон жил барьжээ.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.