1Хаад 7

7
Соломоны ордон ба бусад барилга
1Соломон өөрийнхөө гэрийг харин арван гурван жил барьж, гэрээ өвч бүрэн гүйцээжээ. 2Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь дөрвөн#7:2–3 ЭНО-д гурван эгнээ, хушин багана дээр баригдсан бөгөөд багананууд нь хушин хөндлүүдийг тулж байв. 3Дөчин таван хөндлийг хушаар дээвэрлэсэн нь эгнээ бүрдээ арван тав бөгөөд багананууд дээр тогтож байлаа.#7:2–3 Ёслолын том танхим. Ливаны хушаар дотоод заслыг хийсэн тул Ливаны ойн танхим гэж нэрлэсэн бололтой. 4Цонхны хүрээ нь өөд өөдөөсөө харсан байдлаар гурван эгнээгээр гурвантаа байрласан байв. 5Бүх үүд ба цонх#7:5 Еврейд нь хаалганы хөндлөвч нь дөрвөлжин хүрээтэй бөгөөд цонхнууд өөд өөдөөсөө харсан гурван эгнээгээр байрлажээ. 6Тэрээр тавин тохой урт, гучин тохой өргөн үүдний баганат танхимыг байгуулж, түүний урд талд баганатай бас нэгэн танхим мөн босго байлаа. 7Тэрээр шүүлт явуулах сэнтийн танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг#7:7 ЭЗО-д дээврийн яс мод нь нэг талаас нөгөө тал хүртэл хушаар бүрэв. 8Соломоны амьдарч байсан өөр хашаан дахь гэрийн үүдний танхим нь дотор талдаа барилгын хэлбэрийн хувьд дээрхийн адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэхүү үүдний танхимтай адил гэрийг барьж өгчээ.#1Ха 3:1 9Энэ бүхэн нь гадна доторгүй, сууриас хамар хүртэл мөн гадна талаас том хашаа хүртэл хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. 10Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа. 11Дээр нь хэмжээгээр нь зассан хавтгай дөрвөлжин үнэт чулуу болон хуш байв. 12ЭЗЭНий өргөөний дотоод хашаа мөн өргөөний үүдний танхимын адилаар гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.
Дархан Хирамын бүтээл
(2Шс 3:15–17)
13Соломон хаан Тирээс Хирамыг авчруулахаар илгээв. 14Хирам нь Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр хүрлээр аливаа зүйлийг хийх мэргэн ухаан мэдлэг чадвар дүүрэн байлаа. Ингээд Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ. 15Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд тусбүрийнх нь өндөр арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа. Баганын хананы зузаан дөрвөн хуруу, дотроо хөндий байв. 16Тэдгээрийн оройд тавих хос догийг#7:16 дог: Багана, туг зэргийн оройн хэсэг буюу чимэг. тэр хүрэл цутган бүтээжээ. Нэг баганын дог таван тохой, нөгөө баганын дог ч таван тохой өндөр байв. 17Баганын оройд тогтоосон догийн чимэглэл торон сүлжээс бас тусбүрд нь долоон ширхэг гинжин унжлагыг тэр урлажээ.#7:17 Еврейд нь 17-р эшлэл тодорхой бус. 18Тэгээд Хирам баганануудын оройд байх догийг хучих нэг торон сүлжээс дээр хоёр эгнээгээр тойруулан анаруудыг бүтээжээ. Нөгөө дог дээр ч мөн адил тэгж хийв. 19Баганын орой дахь дог нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв. 20Хоёр баганын орой дахь догууд нь торны цаана буй цагиргуудын хажууд байв. Хоёр зуун ширхэг хүрэл анар дог тусбүрийг тойроод эгнээ үүсгэн байв. 21Тэрээр хос баганыг сүмийн үүдний танхимд босгосон байв. Баруун талд босгосон баганыг Иахин#7:21 Иахин: евр. “(Бурхан) байгуулсан” гэснээс гаралтай. гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз#7:21 Боаз: евр. “(Бурханы) хүч” гэснээс гаралтай. гэж нэрлэжээ. 22Баганануудын оройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү багана босгох ажлыг дуусгажээ. 23Тэр бас тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраасаа амсар хүртэл арван тохой, өндөр нь таван тохой, бүтэн тойрог нь гучин тохой байлаа. 24Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж арван тохой тутамд чимэглэл урласан бөгөөд хоёр эгнээ чимэглэлийг шууд цутгаж хийсэн байв. 25Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож бүх үхэр хондлойгоо дотогш чиглүүлжээ. 26Тэнгисийн зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар мэт хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ адил болой. Багтаамж нь хоёр мянган бат байв. 27Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тусбүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа. 28Тавиуруудын загвар нь ийм байв. Тэдгээр нь таславчтай бөгөөд таславч нь самбаруудын хооронд байжээ. 29Самбаруудын хоорондох таславчин дээр арслан, үхэр, херубуудын дүрс байрлуулжээ. Самбарууд дээр тавцан байсан бөгөөд арслан болон үхрийн дүрсний доод талд цэцгэн хэлхээ урласан байв. 30Тавиур бүр хүрэл тэнхлэгтэй дөрвөн хүрэл дугуйтай, дөрвөн хөл нь тулгууртай байв. Угаалгын савны доор нь тал бүрд цэцгэн хэлхээтэй тулгууруудыг цутгасан байв. 31Орой дээрх титмэн доторх амсар нь нэг тохой бөгөөд тавцангийн хэлбэртэй адил дугуй, нэг тохой хагас байлаа. Мөн амсар дээр нь сийлбэртэй бөгөөд зах нь дугуй биш дөрвөлжин юм. 32Дөрвөн дугуй нь хүрээний доор байх бөгөөд дугуйны тэнхлэг нь тавиур дээр байв. Дугуйны өндөр нь нэг тохой хагас байв. 33Дугуйнуудын хийц нь тэрэгний дугуйнуудынхтай адил бөгөөд дугуйны тэнхлэг, мөөр, дугуйны хигээс, түүний тэнхлэгийн булыг бүгдийг цутгаж хийсэн байлаа. 34Тавиур бүрийн дөрвөн өнцөгт дөрвөн тулгуурыг хийсэн ба тулгуурууд нь тавиурын нэг хэсэг байв. 35Тавиурын оройд хагас тохой өндөр тойрог хийжээ. Тавиурын оройд бариул ба хүрээ байх нь түүнтэй нэгэн цул аж. 36Тэрээр тавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг зайнд нь багтааж сийлээд тойруулан цэцгэн хэлхээ хийжээ. 37Тэр арван тавиурыг ингэж хийв. Тэдгээр нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй цутгаж хийгдсэн байв. 38Хирам тавиур бүрд нэг буюу нийт арван савыг хүрлээр хийсэн бөгөөд сав тусбүр дөчин бат усны багтаамжтай байв. Сав бүр дөрвөн тохой хэмжээтэй байв.#Гэт 30:17–21 39Тэрээр таван тавиурыг өргөөний баруун талд, тавыг өргөөний зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу зүүн урд зүгт нь байрлуулсан юм. 40Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд зориулан гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам хийж дуусгажээ. 41Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр хулт дог#7:41 Хул мэт орой бүхий дог. мөн хулт догийг чимэглэхээр баганын оройд суулгасан хоёр торон сүлжээс, 42хоёр торон сүлжээсийг чимэглэх дөрвөн зуун анар, (баганын оройн хулт догийг чимэглэх хоёр торон сүлжээс бүрд хоёр эгнээ анар) 43арван тавиур, тавиуруудын дээр арван угаалгын сав, 44доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис, 45сав суулга, утгуур, хул аяга болон бүх хэрэгслийг ЭЗЭНий өргөөнд зориулан өнгөлсөн хүрлээр Соломон хаанд Хирам хийж өгсөн болой. 46Хаан эдгээрийг Иорданы хөндийд Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй газар цутгуулав. 47Эд хэрэглэл асар олон байсан учир Соломон эдгээр бүх хэрэглэлийг хэмжилгүй орхисон бөгөөд хүрлийн жинг тооцоолох аргагүй байлаа. 48Соломон, ЭЗЭНий өргөөнд зориулсан бүх сав суулгыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ ба тавиг талх тавьдаг алтан ширээ,#Гэт 25:23–30, 30:1–3 49дотоод ариун танхимын урдуур зүүн талд нь тав, баруун талд нь таван шижир алтан дэнлүүний сууриуд мөн алтан цэцгүүд,#Гэт 25:31–40 хямсаанууд, 50шижир алтан аяга, чимхүүр, утлагын хул аяганууд, шижир алтан галын хорго мөн өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын хаалга болон гол танхимын хаалгануудын алтан нугас зэрэг болой. 51Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломон хааны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.#2См 8:11; 1Шс 18:11

Одоогоор Сонгогдсон:

1Хаад 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү