1Коринт 9:12-18
1Коринт 9:12-18 АБ2013
Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй бол бид тэднээс ч илүү бус уу? Хэдий тийм боловч бид энэ эрхээ ашиглаагүй. Бид өөрсдөө Христийн сайнмэдээнд ямар ч саад учруулахгүйн тулд бүхнийг тэвчдэг. Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Түүнчлэн сайнмэдээг тунхаглагчид сайнмэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ. Харин би эдгээрээс юуг ч ашиглаагүй. Намайг ийм байхын тулд ч эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон болгосноос үхсэн минь дээр. Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ! Би үүнийг хүслээрээ хийвэл шагнал хүртэнэ. Хүслийн минь эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. Тэгвэл миний шагнал юу вэ? Сайнмэдээг би төлбөргүйгээр тунхаглаж, ингэснээрээ сайнмэдээн дотор эрхээ бүрэн ашиглахгүй байх явдал юм.