1 КОРИНТ 9:12-18
1 КОРИНТ 9:12-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй бол бид тэднээс ч илүү бус уу? Хэдий тийм боловч бид энэ эрхээ ашиглаагүй. Бид өөрсдөө Христийн сайнмэдээнд ямар ч саад учруулахгүйн тулд бүхнийг тэвчдэг. Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Түүнчлэн сайнмэдээг тунхаглагчид сайнмэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ. Харин би эдгээрээс юуг ч ашиглаагүй. Намайг ийм байхын тулд ч эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон болгосноос үхсэн минь дээр. Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ! Би үүнийг хүслээрээ хийвэл шагнал хүртэнэ. Хүслийн минь эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. Тэгвэл миний шагнал юу вэ? Сайнмэдээг би төлбөргүйгээр тунхаглаж, ингэснээрээ сайнмэдээн дотор эрхээ бүрэн ашиглахгүй байх явдал юм.
1 КОРИНТ 9:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй байдаг юм бол бид тэднээс ч илүү байх ёстой бус уу? Хэдий тийм боловч, бид энэ эрхээ ашиглаагүй. Харин үүний оронд бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг. Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ. Харин би энэ бүхнээс юуг ч ашиглаагүй. Намайг тийм байлгахын тулд эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон хүчингүй болгосноос миний хувьд үхсэн нь дээр юм. Учир нь хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог. Хэрэв би үүнийг сайн дураараа хийвэл шагнал хүртэнэ. Гэвч хэрэв миний хүслийн эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. Тэгвэл миний шагнал юу вэ? Сайн мэдээг тунхаглахдаа би төлбөргүйгээр сайн мэдээг өгч, ингэснээрээ сайн мэдээн дотор өөрийн эрхээ бүрэн дүүрнээр ашиглахгүй байх явдал юм.