1Коринт 4:14-21
1Коринт 4:14-21 АБ2013
Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийн хайрт хүүхдүүдийн хувьд та нарт сануулахын тулд үүнийг бичлээ. Учир нь та нар Христ дор тоо томшгүй сургагчидтай байлаа ч эцэг болох нь олонгүй. Учир нь би Христ Есүс дор сайнмэдээгээр та нарыг төрүүлсэн. Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай. Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг минь тэр та нарт сануулах болно. Зарим чинь намайг та нар дээр очихгүй юм шиг ихэрхдэг. Хэрэв Эзэн хүсвэл би та нар дээр удахгүй очиж, ихэрхэгчдийн үгийг бус, харин хүчийг мэдэх болно. Учир нь Бурханы хаанчлал ярианд бус, харин хүч дор байна. Би та нар дээр ташууртай юу эсвэл хайр ба дөлгөөн сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?