1 КОРИНТ 4:14-21 - Compare All Versions

1 КОРИНТ 4:14-21 АБ2004 (Ариун Библи, 2004)

Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийнхөө хайрт хүүхдүүдийн адил та нарт сануулахын тулд үүнийг бичлээ. Учир нь та нар Христийн дотор тоо томшгүй сургагч нартай байж болох ч эцэг болох хүмүүс олон байхгүй. Учир нь би Христ Есүсийн дотор сайн мэдээгээр дамжуулан та нарын эцэг болсон. Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай. Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг маань тэр та нарт сануулах болно. Зарим чинь намайг та нар уруу очихгүй юм шиг их зан гаргадаг. Хэрэв Эзэн хүсвэл би та нар уруу удахгүй очиж, их зантай хүмүүсийн үг яриаг бус, харин хүчийг нь мэдэх болно. Учир нь Бурханы хаанчлал үг яриан дотор бус, харин хүч дотор байна. Би та нар уруу ташууртай, эсвэл хайр ба дөлгөөн байдлын сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?

Хуваалцах
1 КОРИНТ 4 АБ2004

1 КОРИНТ 4:14-21 АБ2013 (Ариун Библи 2013)

Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийн хайрт хүүхдүүдийн хувьд та нарт сануулахын тулд үүнийг бичлээ. Учир нь та нар Христ дор тоо томшгүй сургагчидтай байлаа ч эцэг болох нь олонгүй. Учир нь би Христ Есүс дор сайнмэдээгээр та нарыг төрүүлсэн. Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай. Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг минь тэр та нарт сануулах болно. Зарим чинь намайг та нар дээр очихгүй юм шиг ихэрхдэг. Хэрэв Эзэн хүсвэл би та нар дээр удахгүй очиж, ихэрхэгчдийн үгийг бус, харин хүчийг мэдэх болно. Учир нь Бурханы хаанчлал ярианд бус, харин хүч дор байна. Би та нар дээр ташууртай юу эсвэл хайр ба дөлгөөн сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?

Хуваалцах
1 КОРИНТ 4 АБ2013