1Шастир 7
7
Иссахарын үр удам
1Иссахарын хөвгүүд нь Тола, Пуа, Иашуб, Шимрон дөрөв байв. 2Толагийн хөвгүүд нь Уззи, Рефаиа, Иериел, Иахмаи, Ибсам, Самуел бөгөөд тэд эцгийнхээ бүлийн тэргүүнүүд байв. Толагийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дундаа эрэлхэг зоригтой эрс байв. Давидын өдрүүдэд тэдний тоо хорин хоёр мянга зургаан зуу байв. 3Уззийн хүү нь Израхиа, Израхиагийн хөвгүүд нь Михаел, Обадиа, Иоел, Ишшиа юм. Тэд тавуулаа бүгд захирагчид байв. 4Тэдний уг угсаа эцгийн гэрүүдийн дагуу тэдэнтэй хамт дайтах цэргүүд гучин зургаан мянга байв. Учир нь тэдэнд эхнэр, хөвгүүд маш олон байжээ. 5Иссахарын бүх ургийн доторх тэдний ах дүүс эрэлхэг зоригтой дайчид бөгөөд наян долоон мянгуулаа удмын бичигт оржээ.
Бениамины үр удам
6Бениамины хөвгүүд Бела, Бехер, Иедиаел гурав билээ. 7Белагийн хөвгүүд нь Езбон, Уззи, Уззиел, Иеримот, Ири энэ тав бөгөөд тэд тус тусын эцгийн бүлийн тэргүүн байв. Тэдний удмын бичигт орсон эрэлхэг зоригтой эрс нь хорин хоёр мянга гучин дөрвөн хүн юм. 8Бехерийн хөвгүүд нь Земира, Иоаш, Елиезер, Елиоенаи, Омри, Иеремот, Абиа, Анатот, Алемет юм. Тэд бүгд Бехерийн хөвгүүд билээ. 9Эдний уг удмын бичигт тус тусын эцгийн бүлийн тэргүүнээр бичигдсэн эрэлхэг баатрууд нь хорин мянга хоёр зуун хүн байв. 10Иедиаелын хүү нь Билхан бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Бениамин, Ехүд, Хенаана, Зетан, Таршиш, Ахишахар нар билээ. 11Тэд бүгд Иедиаелын хөвгүүд бөгөөд тус тусын эцгийн бүлийн тэргүүн байв. Дайнд мордоход бэлэн, шалгарсан эрэлхэг баатрууд нь арван долоон мянга хоёр зуу байв. 12Ирийн хөвгүүд нь Шуппим, Хуппим нар бөгөөд Ахерын хүү нь Хушим билээ.#7:12 Эх 46:23; Тоо 26:39,42 үз.
Нафталийн үр удам
13Нафталийн хөвгүүд нь Иахзиел, Гуни, Иезер, Шаллум бөгөөд тэд Билхагийн#7:13 Билха: Иаковын татвар эм, Дан Нафтали нарын эх. хөвгүүд билээ.
Манассегийн үр удам
14Манассегийн хүү нь түүний татвар эм арам эмэгтэйн төрүүлсэн Асриел билээ. Гилеадын эцэг Махир ч энэ эмэгтэйгээс төрсөн ажээ. 15Махир нь Хуппим, Шуппимд эхнэр авч өгсөн бөгөөд түүний эгчийн нэр нь Маака байв. Удаах хөвгүүний нэр нь Зелофехад юм. Зелофехад нь охидтой болов. 16Махирын эхнэр Маака хүү төрүүлэн, түүнийг Переш гэж нэрлэв. Түүний дүүгийн нэр нь Шереш бөгөөд түүний хөвгүүд нь Улам, Ракем нар билээ. 17Уламын хүү нь Бедан билээ. Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүдийг тоочвол эд нар билээ. 18Түүний эгч Хаммолехет нь Ишход, Абиезер, Махлаг төрүүлсэн юм. 19Шемидагийн хөвгүүд нь Ахиан, Шехем, Ликхи, Аниам нар билээ.
Ефраимын үр удам
20Ефраимын хүү нь Шутела, түүний хүү Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат, 21түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон байв. 22Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв. 23Дараа нь Ефраим эхнэр дээрээ орсонд, эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Гэрт нь гай зовлон тохиолдсон байсан тул Ефраим тэр хүүгээ Бериа#7:23 Бериа: евр. “зовлон дунд” гэснээс гаралтай. гэж нэрлэв. 24Түүний охиныг Шеера гэх бөгөөд дээд, доод Бет-хорон, Уззен-шеераг тэр босгосон ажээ. 25Түүний хөвгүүд нь Рефа, Решеф нар билээ. Решефийн хүү нь Тела, түүний хүү нь Тахан, 26түүний хүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама, 27түүний хүү нь Нун, түүний хүү нь Иошуа билээ. 28Тэдний эзэмшил, нутгийг тоочвол, Бетел тосгодтойгоо, зүүн зүгт Нааран, баруун зүгт Гезер тосгодтойгоо, Шехем тосгодтойгоо бас Аиа тосгодтойгоо мөн 29Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан тосгодтойгоо, Таанах тосгодтойгоо, Мегиддо тосгодтойгоо, Дор тосгодтойгоо байв. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.
Ашерын үр удам
30Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа бөгөөд Сера тэдний эгч билээ. 31Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел билээ. Малхиел нь Бирзаитын эцэг билээ. 32Хебер нь Иафлет, Шемер, Хотам нар болон тэдний эгч Шуаг төрүүлжээ. 33Иафлетын хөвгүүд нь Пасах, Бимхал, Ашват юм. Эд Иафлетын хөвгүүд ажээ. 34Шемерийн хөвгүүд нь Ахи, Рохга, Иехүбба, Арам нар билээ. 35Шемерийн дүү Хелемийн#7:35 эсвэл Хотам (32-р эшлэл үз.) хөвгүүд нь Зофа, Имна, Шелеш, Амал юм. 36Зофагийн хөвгүүд нь Суа, Харнефер, Шуал, Бери, Имра, 37Безер, Ход, Шамма, Шилша, Итран, Беера нар билээ. 38Иетерийн хөвгүүд нь Иефунне, Писпа, Ара билээ. 39Уллагийн хөвгүүд нь Ара, Ханниел, Ризиа билээ. 40Тэд бүгдээрээ Ашерын хөвгүүд бөгөөд тус тусын эцгийн бүлийн тэргүүн, шалгарсан баатар эрчүүд, хан хөвгүүдийн тэргүүнүүд байв. Дайны цэргийн албаны удмын бичигт орсон хүний тоо нь хорин зургаан мянга билээ.
Одоогоор Сонгогдсон:
1Шастир 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.