1Шастир 3

3
Давидын удам ба Соломон
1Хебронд Давидад төрсөн хөвгүүдийг тоочвол, ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел, 2гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөв дэх хүү нь Хаггитаас төрсөн Адониа, 3тав дахь хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, зургаа дахь хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. 4Энэ зургаа нь Давидыг Хебронд байхад төрсөн хөвгүүд билээ. Давид тэнд долоон жил зургаан сар хаанчилсан агаад Иерусалимд гучин гурван жил хаанчлав.#2См 5:4–5; 1Ха 2:11; 1Шс 29:27 5Иерусалимд түүнд төрсөн хөвгүүдийг тоочвоос Шимеа, Шобаб, Натан, Соломон, дөрвүүлээ Аммиелын охин Бат-шуагаас төрсөн байв.#2См 11:3 6Ибхар, Елишама, Елифелет, 7Нога, Нефег, Иафиа, 8Елишама, Елиада, Елифелет энэ ес ч 9мөн бүгдээрээ Давидын хөвгүүд бөгөөд тэдний эгч нь Тамар байв. Үүнд татвар эмсийн хөвгүүд орсонгүй.
10Соломоны хүү нь Рехобоам, түүний хүү нь Абиа, түүний хүү нь Аса, түүний хүү нь Иехошафат, 11түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш, 12түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүү нь Иотам, 13түүний хүү нь Ахаз, түүний хүү нь Хезекиа, түүний хүү нь Манассе, 14түүний хүү нь Амон, түүний хүү нь Иосиа юм. 15Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум билээ. 16Иехоиакимын хөвгүүд нь Иекониа ба Зедекиа билээ.
17Хоригдол Иекониагийн хөвгүүд нь Шеалтиел, 18Малхирам, Педаиа, Шеназзар, Иекамиа, Хошама, Недабиа нар билээ. 19Педаиагийн хөвгүүд нь Зеруббабел ба Шимеи, Зеруббабелын хөвгүүд нь Мешуллам, Хананиа нар бөгөөд тэдний эгч нь Шеломит байв. 20Мөн Хашуба, Охел, Берехиа, Хасадиа, Иушаб-хесед гэсэн таван хөвгүүд байв. 21Хананиагийн хөвгүүд нь Пелатиа болон Иешаиа мөн түүний хүү Рефаиа, түүний хүү Арнан, түүний хүү Обадиа болон түүний хүү Шеканиа болой.#3:21 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус. 22Шеканиагийн хүү нь Шемаиа бөгөөд түүний ач нар нь Хаттуш, Игал, Бариа, Неариа, Шафат нар нийлээд зургуулаа билээ. 23Неариагийн хөвгүүд нь Елиоенаи, Хизкиа, Азрикам энэ гурав байв. 24Елиоенаин хөвгүүд нь Ходавиа, Елиашиб, Пелаиа, Аккуб, Иоханан, Делаиа, Анани энэ долоо билээ.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна