1Шастир 4

4
Иудагийн үр удам
1Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал билээ. 2Шобалын хүү Реаиа нь Иахатыг төрүүлж, Иахат нь Лахад, Ахумаи хоёрыг төрүүлжээ. Энэ нь зоратчуудын ураг билээ. 3Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони байв. 4Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер билээ. Эд Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм.
5Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв. 6Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эд Наарагийн хөвгүүд билээ. 7Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм. 8Коз нь Ануб, Зобебаг төрүүлж, Харумын хүү Ахархелын ургийн эцэг болжээ.
9Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез#4:9 Иабез: евр. “өвдөлт зовуур” гэсэн утгатай. гэж нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ. 10Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалаач!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.
11Шухагийн ах Хелуб Мехирийг төрүүлжээ. Мехир Ештоны эцэг билээ. 12Ештон нь Бет-рафа, Пасеа болон Ир-нахашийн эцэг Техиннаг төрүүлсэн бөгөөд энэ нь Рекагийн эрчүүд билээ. 13Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хөвгүүд нь Хатат, Меонотаи#4:13 Еврейд нь энэ нэр байхгүй. нар. 14Меонотаи Офраг төрүүлж, Сераиа Ге-харашимын эцэг Иоабыг төрүүлсэн бөгөөд тэд дархчууд байсан юм. 15Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ билээ. 16Иахаллелелын хөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар билээ. 17Езрагийн хөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар билээ. Эд Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд билээ. Тэр Мириам, Шаммаи, Ештемоагийн эцэг Ишба нарыг төрүүлжээ. 18Түүний иуда эхнэр нь Гедорын эцэг Иаред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиел нарыг төрүүлсэн юм. 19Ходиагийн эхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг мөн маакат хүн Ештемоа нар байв.#4:19 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус. 20Шимоны хөвгүүд нь Амнон, Ринна, Бен-ханан, Тилон билээ. Ишийн хөвгүүд нь Зохет, Бен-зохет билээ.
21Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан, 22Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд#4:22 Магадлалтай хэсэг: Бетлехемд суурьшжээ. Еврейд нь энэ тодорхой бус. энэхүү тэмдэглэл нь эртнийх билээ. 23Эд ваарчид бөгөөд хааны албыг залгуулан хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.
Симеоны үр удам
24Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар билээ. 25Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма билээ. 26Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар билээ. 27Шимеи арван зургаан хүүтэй, зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх ураг ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй. 28Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал,#Иош 19:2–8 29Билха, Езем, Толад, 30Бетуел, Хорма, Зиклаг, 31Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири мөн Шаараим юм. Энэ хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв. 32Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот, 33Баалын чанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгон юм. Энэ нь тэдний нутагшил бөгөөд тэд өөрийн удмын бичигтэй байв. 34Бас Мешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша, 35Иоел болон Асиелын гуч, Сераиагийн ач, Иошибаин хүү, Иехү нар билээ. 36Мөн Елиоенаи, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа, 37Зиза нар бөгөөд Зиза нь Шифийн хүү, Аллоны ач, Иедаиагийн гуч, Шимрийн дөч, Шемаиагийн тач билээ. 38Эднийг ургийн удирдагчдын нэрсийнх нь дагуу бичсэн билээ. Тэдний эцгийн бүх гэр ихэд өсөж үржив. 39Тэд өөрсдийн малд бэлчээр хайн, Гедорын#4:39 ЭЗО-д Герар хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав. 40Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамчууд амьдарч байсан юм. 41Нэрс нь тэмдэглэгдсэн энэ хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн#4:41 эсвэл Герарт ирж тэндхийн хүмүүсийн майхан урцыг түйвээжээ. бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Тэнд малд нь бэлчээр байжээ. 42Тэдний дундаас Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж, 43оргож зугтсан амалекийн үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна