1Шастир 23:1-5

1Шастир 23:1-5 АБ2013

Давид өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов. Бас тэрээр Израилийн бүх удирдагч, тахилчид ба левичүүдийг цуглуулав. Гуч болон түүнээс дээших насны левичүүдийг толгой дараалан тоолсон бөгөөд тэдний тоо нь гучин найман мянган эр байлаа. Тэднээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажилд томилогдож, зургаан мянга нь харгалзагч ба шүүгчид, дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь магтан дуулахдаа Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг байлаа.