1Шастир 23

23
Левичүүдийн бүл ба тэдний үүрэг
1Давид өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов.#1Ха 1:1–40 2Бас тэрээр Израилийн бүх удирдагч, тахилчид ба левичүүдийг цуглуулав. 3Гуч болон түүнээс дээших насны левичүүдийг толгой дараалан тоолсон бөгөөд тэдний тоо нь гучин найман мянган эр байлаа. 4Тэднээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажилд томилогдож, зургаан мянга нь харгалзагч ба шүүгчид, 5дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь магтан дуулахдаа Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг байлаа. 6Давид тэднийг Левийн хөвгүүд болох Гершон, Кохат, Мерари нарын дагуу хэсгүүдэд хуваажээ.
7Гершончуудаас Ладан, Шимеи нар байв. 8Ладаны хөвгүүд, ууган нь Иехиел, дараа нь Зетам, Иоел гурав байв. 9Шимеигийн#23:9 9–10-р эшлэлд гарч байгаа Шимеин хөвгүүдийн нэрсийн холбоо хамаарал тодорхойгүй. хөвгүүд Шеломит, Хазиел, Харан гурав байв. Эд Ладаны эцгийн бүлийн тэргүүнүүд болой. 10Шимеигийн хөвгүүд Иахат, Зина, Иеуш, Бериа нар байв. Энэ дөрөв нь Шимеигийн хөвгүүд болой. 11Ууган нь Иахат, удаах нь Зиза, харин Иеуш, Бериа нар олон хөвгүүдгүй байсан тул тэд эцгийн нэг гэр, үйлчлэлийн нэг хэсэг болж байв.
12Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел дөрөв байв. 13Амрамын хөвгүүд нь Аарон, Мосе нар. ЭЗЭНий өмнө утлага уугиулан, Түүнд үйлчилж мөн Түүний нэрээр үүрд ерөөхөөр ариунаас ариун зүйлсийг ариусгахаар Аарон хөвгүүдийнхээ хамтаар үүрд мөнх тусгаарлагдсан байлаа.#Гэт 28:1 14Харин Бурханы хүн Мосегийн хөвгүүд Леви овгийн тоонд орсон билээ. 15Мосегийн хөвгүүд Гершом, Елиезер нар байв. 16Гершомын хөвгүүдээс Шебуел тэргүүн нь байв. 17Елиезерийн хүү Рехабиа тэргүүн нь байв. Елиезер өөр хөвгүүдгүй боловч Рехабиагийн хөвгүүд үй олон байв. 18Изхарын хөвгүүдээс Шеломит тэргүүн нь байв. 19Хеброны хөвгүүдийн тэргүүн нь Иериа, удаах нь Амариа, гурав дахь нь Иахазиел, дөрөв дэх нь Иекамеам болой. 20Уззиелийн хөвгүүдийн тэргүүн нь Мика, удаах нь Ишшиа болой.
21Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Махлийн хөвгүүд нь Елеазар, Киш нар болой. 22Елеазар үхэхдээ хөвгүүдгүй, зөвхөн охидтой байв. Тиймээс тэдний ах дүүс, Кишийн хөвгүүд тэднийг эхнэр болгон авав. 23Мушигийн хөвгүүд нь Махли, Едер, Иеремот гурав байв.
24Эд эцгийн үйлчлэлийн гэр, эцгийн бүлийн тэргүүнүүдийн дагуух Левийн хөвгүүд бөгөөд ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажилладаг хорь болон түүнээс дээших насны, нэрийнхээ бүртгэлээр, толгой дараалан тоологдсон хүмүүс болой. 25Давид “Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэнд энх тунхыг өгч, тэрээр Иерусалимд мөнхөд оршино. 26Мөн левичүүд асрыг болон үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөж явах шаардлагагүй болсон” гэж хэлэв.#Дх 10:8 27Давидын сүүлчийн айлдвар ёсоор хорь ба түүнээс дээших насны Левийн хөвгүүдийг тоолов. 28Тэдний үүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн аливаа ажилд Аароны хөвгүүдэд туслах болон#Тоо 3:5–9 29тавиг талх, идээн өргөлийн сайн гурил, исгээгүй талх, хайруулын таваг мөн жинлэн хэмжих бүх ажлыг хариуцах байв. 30Бас өглөө бүр ЭЗЭНд талархан, магтахаар зогсож, орой бүр үүний адил үйлдэн 31Амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяраар тогтоосон зааврын дагуу тоо ёсоор ЭЗЭНд бүх шатаалт тахилыг тахиж, ийнхүү ЭЗЭНий өмнө тогтмол үйлчлэх байв. 32Мөн уулзалтын майхан, ариун газар болон ЭЗЭНий өргөөний үйлчлэлд буй Аароны хөвгүүд, тэдний ах дүүсийн үйлчлэлийг сахин хамгаалах байв.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү