1Шастир 22:8-10

1Шастир 22:8-10 АБ2013

Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган үлэмж дайныг өдөөсөн. Чи Миний мэлмийн өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан өргөө барьж болохгүй. Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана. Тэр Миний нэр алдарт зориулан өргөө барина. Тэр Миний хүү, Би эцэг нь болж, түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм.