ШАСТИРЫН ДЭЭД 22:8-10
ШАСТИРЫН ДЭЭД 22:8-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган үлэмж дайныг өдөөсөн. Чи Миний мэлмийн өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан өргөө барьж болохгүй. Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана. Тэр Миний нэр алдарт зориулан өргөө барина. Тэр Миний хүү, Би эцэг нь болж, түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм.
ШАСТИРЫН ДЭЭД 22:8-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган, олон дайныг өдөөсөн. Чи Миний өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдрын төлөө өргөө барьж болохгүй. Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй байдлыг өгнө. Тэр Миний нэр алдрын төлөө өргөө барих бөгөөд Тэр Миний хүү болж, Би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд суурилуулах болно” гэсэн юм.