1Шастир 18

18
Давидын хаант улс өргөжсөн нь
(2См 8:1–18)
1Дараа нь Давид филистчүүдийг цохиж, номхтгов. Тэрээр филистчүүдийн гараас Гат болон үүний гацаануудыг авав. 2Тэрээр Моабыг ялсанд моабчууд Давидын харьяат болж алба гувчуур төлөх болов. 3Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр Хаматад ирэхэд нь цохив. 4Давид түүний мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авчээ. Давид зуун тэрэгний морьдыг үлдээгээд, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ. 5Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид арамчуудаас хорин хоёр мянгыг цохив. 6Тэгээд Дамаскийн Арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг, Давидын зарц нар болов. Ийнхүү Давидын явсан газар бүрд нь ЭЗЭН түүнд туслав. 7Хададезерын зарц нарт байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалимд авчирлаа. 8Түүнчлэн Хададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзлон авчрав. Түүгээр Соломон хүрэл тэнгис, багананууд болон хүрэл сав суулгыг хийсэн билээ.#1Ха 7:40–47; 2Шс 4:11–18 9Зобагийн хаан Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тоу сонсоод, 10Хададезертэй тулалдаж түүнийг ялсан учраас Давид хааны амар мэндийг асуун баяр хүргэхийн тулд өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай үргэлж дайтаж байсан билээ. Тэрээр бүх төрлийн алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг явуулав. 11Давид хаан тэдгээрийг бусад үндэстнүүдээс буюу Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон амалекчуудаас авчирсан мөнгө, алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ. 12Түүнчлэн Зеруиагийн хүү Абишаи арван найман мянган едомыг Давст хөндийд хядав.#Дуу 60 (гарчиг) 13Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.
Давидын түшмэлүүд
14Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, тэрээр ард түмнээ зөв шударгаар засаглав. 15Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч, 16Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Шавша#18:16 эсвэл Сераиа (2См 8:17 үз.) нь гүүш болж, 17Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд түшмэд болов.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү