1Шастир 16:37-40
1Шастир 16:37-40 АБ2013
Ингээд өдөр тутмын ажилд авдрын өмнө үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд Асаф болон ах дүүсийг нь тэнд, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Давид үлдээсэн билээ. Мөн Обед-едомыг түүний ах дүү, жаран найман хүнтэй үлдээв. Иедутуны хүү Обед-едом болон Хоса нар хаалгач болов. Тахилч Задок болон түүний ах дүү, тахилчдыг Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь ЭЗЭНий Израильд тушаасан ЭЗЭНий хуульд бичигдсэн бүгдийн дагуу ЭЗЭНд шатаалт тахилыг шатаалт тахилын ширээн дээр өглөө оройгүй үргэлжлүүлэн өргөхийн тулд байв.