1Шастир 16:23-36

1Шастир 16:23-36 АБ2013

Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглагтун. Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун. Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн. Учир нь хүмүүсийн бүх бурхад нь шүтээнүүд юм. Харин ЭЗЭН, тэнгэрсийг бүтээсэн билээ. Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий. Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өргөгтүн, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн. Нэрд нь дүйцэх яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хүндэтгэл дунд ЭЗЭНд мөргөгтүн. Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй. Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг. “ЭЗЭН хаанчилдаг” гэж үндэстнүүдийн дунд тэд хэлэг. Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг, Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг. Ойн бүх мод ЭЗЭНий өмнө бас баясан дуулна Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Түүнд талархал өргөгтүн. ЭЗЭН сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл үүрдийнх. Тэгээд “Бидний авралын Бурхан, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулж, чөлөөлөөч” гэж хэлэгтүн. Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен гээд ЭЗЭНийг магтав.

Verse Images for 1Шастир 16:23-36

1Шастир 16:23-36 - Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун.
Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглагтун.
Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж,
Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун.
Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн.
Мөн бүх бурхдаас дээгүүр
Түүнээс эмээгтүн.
Учир нь хүмүүсийн бүх бурхад нь шүтээнүүд юм.
Харин ЭЗЭН, тэнгэрсийг бүтээсэн билээ.
Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий.
Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.
Ард түмнүүдийн ургууд аа,
ЭЗЭНд өргөгтүн,
ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
Нэрд нь дүйцэх яруу алдрыг
ЭЗЭНд өргөгтүн.
Өргөлөө авчран Түүний өмнө ир.
Ариун хүндэтгэл дунд ЭЗЭНд мөргөгтүн.
Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн.
Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.
Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг.
“ЭЗЭН хаанчилдаг” гэж үндэстнүүдийн дунд тэд хэлэг.
Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг,
Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг.
Ойн бүх мод ЭЗЭНий өмнө бас баясан дуулна
Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Түүнд талархал өргөгтүн.
ЭЗЭН сайн сайхан бөгөөд,
Түүний хайр энэрэл үүрдийнх.
Тэгээд “Бидний авралын Бурхан, биднийг авраач.
Таны ариун нэрд талархлыг,
Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд
үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулж, чөлөөлөөч” гэж хэлэгтүн.
Израилийн Бурхан ЭЗЭН
Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай.
Дараа нь бүх ард түмэн
—Амен гээд ЭЗЭНийг магтав.1Шастир 16:23-36 - Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун.

—Амен гээд ЭЗЭНийг магтав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна