1Шастир 13

13
ЭЗЭНий авдрыг буцааж авчирсан нь
(2См 6:1–11)
1Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ. 2Давид Израилийн бүх чуулганд хандан
—Хэрэв энэ зүйл та нарт сайн бөгөөд энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн ах дүүст мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч ба левичүүдэд газар бүрд зар илгээн тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая. 3Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ гэв. 4Бүх ард түмний нүдэнд энэ нь зөв байсан тул бүх чуулган тийн үйлдэнэ гэж хариулав. 5Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид, Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.#1См 7:1–2 6Херубуудын дээр залрагч Түүний нэрээр дуудагдсан ЭЗЭН Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Давид болон бүх Израиль хамтдаа Иудад харьяалагдах Баала буюу Кириат-иеарим уруу явжээ.#Гэт 25:22 7Тэд Бурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв. 8Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэй хамаг чадлаараа Бурханы өмнө бүжицгээв.
9Тэд Кидоны үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза авдрыг түшихээр гар сунган хүрэв. 10Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий хилэн Уззагийн эсрэг шатаж, Тэр түүнийг цохисонд тэрээр тэнд Бурханы өмнө үхэв. 11ЭЗЭН, Уззагийн эсрэг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-узза гэж өнөөг хүртэл нэрлэжээ. 12Тэр өдөр Давид, Бурханаас эмээж
—Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв. 13Тиймээс Давид авдрыг Давидын хот уруу өөртөө авч явсангүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт аваачив. 14Ийнхүү Бурханы авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон түүнд байсан бүгдийг ерөөв.#1Шс 26:4–5

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү