1Шастир 11:4-9

1Шастир 11:4-9 АБ2013

Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим буюу Иебус уруу явлаа. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв. Иебусын оршин суугчид Давидад —Чи энд орж ирэхгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм. Давид —Хамгийн түрүүнд иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон явж жанжин болов. Тэгээд Давид тэр цайзад суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ. Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов. Түг түмдийн ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.