1Шастир 1:1-27
1Шастир 1:1-27 АБ2013
Адам, Сет, Енош, Кенан, Махалалел, Иаред, Енох, Метусела, Ламех, Ноа, Шем, Хам, Иафет. Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар, Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Дифат, Тогарма нар билээ. Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм. Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар бөгөөд Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм. Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. Мизраимаас луд, анам, лехаб, нафтух, патрус, каслу, кафторчууд гарсан юм. Тэднээс филистчүүд гарчээ. Канаан нь ууган хүү Сидон болон Хитийг төрүүлээд мөн иебус, амори, гиргаш, хиви, арки, сини, арвад, земар ба хаматчуудыг төрүүлжээ. Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешех юм. Арпахшад нь Шелаг, Шела нь Еберийг төрүүлжээ. Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Түүний дүүгийн нэр нь Иоктан билээ. Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, Хадорам, Узал, Дикла, Ебал, Абимаел, Шеба, Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд эд цөм Иоктаны хөвгүүд ажээ. Шем, Арпахшад, Шела, Ебер, Пелег, Реу, Серуг, Нахор, Тера, Абрам энэ бол Абрахам.